Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко төрийн эсрэг гэмт хэргийн хариуцлагыг чангатгах тухай хуульд гарын үсэг зурлаа. Энэ тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэв.
Хэвлэлийн албанаас мэдээлснээр, уг хуульд албан тушаалтан эх орноосоо урвасан гэмт хэргийн хариуцлагыг төрийн албан тушаал хашдаг бүх хүнд үйлчлэхээр тусгажээ.
Үүний зэрэгцээ албан тушаалтан эсвэл цэргийн албан хаагчид эх орноосоо урвасан тохиолдолд онцгой шийтгэл буюу цаазаар авах ялыг хэрэглэх боломжийг мөн тусгасан байна.
Түүнчлэн терроризмыг сурталчилсан, Зэвсэгт хүчин, бусад цэрэг, цэргийн ангиудын нэр хүндийг гутаасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна.
Мөн эх орноосоо урвасан гэх сэжигтний цагдан хорих хугацааг гурваас арав хоног болгон нэмэгдүүлжээ.