“Их дуулга” тэмцээний 22 удаагийн аварга Р.Надаль АТР-ийн чансааны шилдэг 10-аас ирэх долоо хоногт хасагдаж магадгүй. Үүний тулд чансааны есдүгээрт буй Ф.Оже-Альяссим Дубайд болж буй тэмцээний хагас шигшээд, аравт бичигдэж буй Х.Руне Акапулькогийн тэмцээний хагас шигшээд, 11-т байгаа Х.Хуркач Дубайн тэмцээний финалд шалгарах ёстой. Гэхдээ ийм зүйл тохиолдох магадлал тун бага. Гэсэнч Р.Надаль Индиан-Уэллст болох “Мастерс” тэмцээнийг өнжиж байгаа учир шилдэг 10-аас хасагдах магадлалтай юм. Испани теннисчин 2005 оны дөрөвдүгээр сарын 25-нд шилдэг 10-т багтсанаас хойш нэг ч удаа хасагдаж байгаагүй билээ.