Зүүн Азийн залуучуудын наадам ирэх наймдугаар сарын 16-23-нд Улаанбаатарт болно. Монгол Улсад анх удаа зохион байгуулах тус наадамд 2500 орчим тамирчин спортын 11 төрлөөр өрсөлдөх юм. Наадмыг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох сайн урын ажилтнуудыг өнөөдрөөс энэ сарын 28-ныг уустал бүртгэхээр болжээ. Наадам зохион байгуулах хорооноос мэдээлснээр сайн ураар ажиллах иргэд нь 16 болон түүнээс дээш настай, өдөрт багадаа зургаан цаг ажиллах боломжтой байх ёстой гэнэ. Мөн англи, хятад, солонгос, япон хэлний ундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатай аж.
Бэлтгэсэн М.Оч