Сүүлийн хэдэн өдөрт уран гулгалтын хоёр томоохон тэмцээний ганцаарчилсан төрөлд орос гаралтай тамирчид түрүүлэв. Гүржийн тамирчин А.Губанова Европын, И.Малинин АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд аваргалжээ. Анастасиягийн хувьд Оросын шигшээд багтах боломж бага байсны улмаас иргэншлээ сольсон бол Илья сайхан амьдрал хайж ОХУ-ыг орхисон гэр бүлийн гишүүн юм.
Гэхдээ эл хоёр тамирчнаас гадна орос гаралтай, хойд хөршид төрөөд иргэншлээ солиул сан цөөнгүй уран гулгагч олон ул сад нэрээ гаргаж байна. Тухайлбал, тэд Израил, Франц (хос, бүжиг), Унгар (эрэгтэй, хос, бүжиг), Польш (эрэгтэй, эмэгтэй, хос), Словак (бүжиг), Филиппин (хос), Герман (эрэгтэй), АНУ (эрэгтэй)-ын аварга шалгаруулах тэмцээн (АШТ)-д медалийн тавцанд зогссон юм. Түүнчлэн Эстони, Литва, Австралийн АШТ-ий эмэгтэй ганцаарчил сан төрөлд орос бүсгүйчүүд түрүүлсэн бол Бельги, Финланд, АНУ-ын залуучуудын АШТ-д мөн хойд хөршийн залуус өндөр амжилт гаргажээ.
Эдгээрийг тооцож үзвэл “орос” уран гулгагчид энэ жил 20 удаа тухайн улсынхаа аварга болсон аж. Медалиар нь авч үзвэл 20 алт, найман мөнгө, таван хүрэл медаль болно.
Энэ бүхэн уран гулгалтын спортод сайн уу, муу юу гэдэгт тодорхой хариулт өгөхөд хэцүү юм. Мэдээж тухайн улсын уран гулгалтын шигшээ багт иргэншлээ сольсон өөр орны тамирчид олонх болбол гомдол, дургүйцэл гарах нь тодорхой. Нөгөө талаас, эдгээр тамирчин хоёр дахь эх орондоо бүхнээ зориулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, шинэ залуу тамирчдыг бэлтгэхэд тусалбал сайн талтай гэдэг нь гарцаагүй. Гэхдээ энэ нь тухайн улсын уран гулгалтын холбооны бодлогоос хамаарах билээ.
Бэлтгэсэн Н.Энх