Тайландын Бангкок хотод үргэлжилсэн сонирхогчдын боксын 22 хүртэлх насныхны Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн медалийн төлөөх тоглолт сонирхолтой, өрсөлдөөнтэй боллоо. Монголоос дасгалжуулагч Ц.Даваацэрэн, Ж.Еркин нарын удирдлагад оролцсон дөрвөн эмэгтэй тамирчин хагас шигшээд өрсөлдөгчөө ялж, алтан медалийн төлөө тулалдахаар шалгарсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэднээс 57 кг-ын жинд “Эрдэнэт бокс” клубийн тамирчин Б.Золжаргал тулааны дэвжээнд Узбекистаны Ситора Турдибековаг буулган авч, Азийн аваргаар шалгарав. Тэгвэл 60 кг-д “Хилчин” спорт хорооны Т.Номин-Эрдэнэ Тайландын Буапа Порнтип, 63 кг-д “Алдар” спорт хорооны Г.Бадмаараг Тайландын Сомнуек Тананя, 66 кг-д “Хангарьд” клубийн М.Цэцэгдарь Узбекистаны Навбакор Хамидоватай хүч үзэж, мөнгөн медаль хүртлээ.