УИХ-ын гишүүн, сайд, гаалийн байцаагч багтсан 64 хүнийг яллагдагчаар татав
Олны анхааралд байгаа Хөгжлийн банкны, нүүрсний гэх хэрэгтэй холбоотой шинэ мэдээллүүдийг уншигчдадаа хүргэе. Тагнуулын байгууллага, АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг нүүрс олборлолт, экспорт, хилийн боомтоор тээвэрлэлт, түүний төлбөртэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад сар гаруйн хугацаа өнгөрлөө. Ажлын хэсэгт өдгөө 62 мөрдөгч 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
2022 оны арванхоёрдугаар сараас эхэлж олны анхаарал татсан нүүрсний гэх хэргийг шалгах ажлын хүрээнд тухайн сараас хойш нийт 118 объектод нэгжлэг, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 216 удаа хийж, гэрчээр 326 хүнээс мэдүүлэг аван, 593 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан аваад буй гэнэ. Энэ хугацаанд 21 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 64 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад байна.
Бидний авсан мэдээллээр яллагдагч нарын нэг нь улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын гишүүн нэг хүн байгаа нь Баянхонгор аймгаас сонгогдсон, АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 000 ам.долларын хахууль өгсөн хэргийн яллагдагч А.Адъяасүрэн аж. Түүнийг өмнө нь яллагдагчаар татаад байсан ч прокурорын байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь уг тогтоолыг нь хэрэгсэхгүй болгож байсан билээ. Тэрбээр улс хооронд ачаа буюу нүүрстээвэрлэх С зөвшөөрөл авахын тулд дээрх даргад хахууль өгсөн хэмээн буруутгагдаж буй. Мөн төрийн өндөр албан тушаалтан буюу Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэг хүнийг яллагдагчаар татаад буй аж. Түүнчлэн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг нүүрсний гэх хэрэгтяллагдагчаар татаж, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй уулзах, хилээр гарахыг нь хязгаарласан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. УИХ-ын гишүүний зөвлөх нэг хүнийг яллагдагчаар татсан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы зөвлөх гэсэн мэдээлэл бидэнд ирлээ.
Дээрх хүмүүсээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг, тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат тэргүүтэй зургаа, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гурав, бусад хуулийн этгээдийн удирдлага 10, энгийн буюу дээр дурдсан албан тушаалтнуудын хамаарал бүхий 19 иргэнийг шалгаж байгаа аж.
Г.ГЭРЭЛТУЯА: 92 ХҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАНЫ 44 НЬ НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН
УЕПГ-аас өчигдөр 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн дарга Г.Гэрэлтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдээс хэдэд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэв?
-Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэр гүүдийг шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор УЕПГ-ын шийдвэрээр АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын мөрдөгчид ажиллаж байна. НПГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 11 прокурор, орон нут гаас зургаан прокурор нэмэгдлээр уг хэргүү дэд хяналт тавьж байгаа. АТГ, цагдаа, тагнуулынхны хамтарсан ажлын хэсгээс нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн 46 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 28 нь хэрэг бүртгэлтийн, 18 нь мөрдөн байцаалтынх. Үүнээс 41-ийгнь АТГ, тавыг нь цагдаагийнхан мөрдөн шалгаж байна. Одоогоор дээрх 46 хэргээс 23 хүнд холбогдох дөрвөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Хэрэг бүртгэлтэд 28, мөрдөн байцаалтад 64 хүнд холбогдох 12 хэрэг, прокурорын хяналтад шүүхэд шилжүүлэх саналтай 28 хүнд холбогдох хоёр хэргийг хянаж байгаа.
-Тухайлбал ямар албан тушаалтан холбогдсон хэргүүдийг танайх хянаж байна вэ?
-Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч болон Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтын Хилийн шалган нэвтрүүлэх албаны алба хаагч нарт холбогдох албан тушаалын байдалтайгаа холбогдуулан хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн ХХЕГ-ын харьяа Хилийн 0131 дүгээр ангийн 0325 дугаар салбарын алба хаагч нар нь албаны чиг үүрэгтээ хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд хахууль авсан хэргийг хянаж байна.
-Нүүрсний гэх хэрэгт улс төрийн өндөр албан тушаалтан зэрэг олон хүнийг яллагдагчаар татсан гэсэн. Хэчнээн хүнийг яллагдагчаар тооцсоны хэд нь нийтийн албан тушаалтан юм бол?
-Эл хэрэгт яллагдагчаар татагдсан 92 хүний 44 нь нийтийн албан тушаалтан. Улс төрд нөлөө бүхий этгээд, Зам, тээврийн сайдын, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тус бүр нэг хүн бий. Орон нутгийн Засаг даргаар ажиллаж буй болон ажиллаж байсан хоёр хүн бий. Гаалийн улсын байцаагч, Гашуунсухайтынбоомт дахь хилийн цэргийн албан тушаалтнууд, АТҮТ, түүний харьяа аймаг дахь Авто тээврийн төвийнхөн, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан зургаа, “Эрдэнэс силверс ресурс”, “Тавантолгой төмөр зам” компанийн эрх бүхий албан тушаалтан тус бүр хоёр, аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан болон бусад ажилтан 48, хувиараа нүүрс тээвэрлэдэг дөрвөн хүн, БНХАУ-ын гурван иргэн бий.
Б.МӨНХ-ОД: ЯЛЛАГДАГЧ, ӨМГӨӨЛӨГЧДӨӨСГАРГАСАН ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЭД ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Мөн олны анхаарал татсан, өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй Хөгжлийн банкны хэргийн талаар НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн дарга Б.Мөнх-Од дараах мэдээллийг өгөв.
-Хөгжлийн банкны хэргийг шүүхэд шилжүүлэхээр яллах дүгнэлт үйлдэхийн тулд их орой болтол сууж байгаа гэсэн мэдээллийг танайхан өгч байсан. Хэчнээн хуудас яллах дүгнэлт үйлдэв?
-АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг бүртгэлтийн 43 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 15-д нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Мөрдөн байцаалтын 15 хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн” үндэслэлээр нэгтгэж, мөрдөн байцаалт явуулсан. НПГ-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах үүднээс зургаан прокурор зэрэгцэн хяналт тавьж 463 хавтас, 115 750 хуудастай хэргийг хянаж, 72 хүн, гурван хуулийн этгээдийн 1270 хуудас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах, хахууль авах, өгөх, нотлох баримт болон санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэх, ашиглах, худал мэдүүлэх гэсэн гэмт хэргүүдэд 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан 1012 хуудастай прокурорын яллах дүгнэлтийг 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд үйлдсэн.
-Энэ хэргээс нэр бүхий албан тушаалтнуудыг тусгаарлан авч үлдсэнийг олон нийтийн сүлжээнд шүүмжлэх болсон. Ямар үндэслэлээр тэднийг тусгаарласан юм бэ?
-Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан нарт холбогдох хэргээс тус банкны ТУЗ-ийн гишүүн байсан Г.Дөлгөөн, дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, Тамгын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч асан Я.Сод-Эрдэнэ, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын хэлтсийн захирал байсан Б.Ринчиндорж нарт холбогдох хэргийг прокуророос тусгаарлан авч үлдсэн талаар хэвлэлд мэдээлж байна. Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн 1741000380228 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ нарт холбогдох үйлдлийгАТГ-ын Мөрдөн шалгах хэлтэстшалгаж буй Б.Ринчиндорж нарт холбогдох “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуу лан ашиглах” гэмт хэрэгт нэгтгэн шалгах шаардлагатай гэх үндэслэлээр тусгаарлах санал НПГ-т ирүүлсэн. Прокурор үүнийг хянаадЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дүгээр зүйлд заасны дагуу 2022 оны аравдугаар сарын 14-нд Хөгжлийн банкны хэргээс Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ нарынхэргийг тусгаарласан. Харин прокурорын шатанд Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Ринчиндоржид холбогдох хэргийг дээр дурдсан үндэслэлээр өнгөрсөн сарын 26-нд тусгаарлаж шийдвэрлэсэн.
-Энэ хэрэгт хэчнээн үл хөдлөх хөрөнгө, данс битүүмжилсэн бол?
-Хөгжлийн банкны хэргийг мөрдөн шалгах явцад гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураан авах, гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр 18 иргэн, 20 аж ахуйн нэгжийн 277 үл хөдлөх хөрөнгө, долоон иргэн, мөн тооны аж ахуйн нэгжийн 136 тээврийн хэрэгсэл, 16 иргэн, 23 аж ахуйн нэгжийн арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн 90 данс, 30 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2-тзаасны дагуу дөрвөн аж ахуйн нэгж, зургаан иргэний 33 үл хөдлөх эд хөрөнгө, 13 тээврийн хэрэгсэл, хүнд машин механизм, хоёр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг битүүмжилжээ.
-Энэ хэргийн яллагдагч нараас шалтгаалж шүүхэд шилжүүлэх ажиллагаа удааширсан гэсэн мэдээлэл бий. Та үүнд тайлбар өгөөч.
-Яллагдагч нарт цагдан хорих, хязгаарлалт тогтоох зэрэг таслан сэргийлэх арга хэмжээний шүүхийн хэлэлцүүлэгт 266 удаа оролцсон нь хэргийг удаашруулах, шалгах нэг шалтгаан нөхцөл болсон. НПГ-аас Хөгжлийн банкны хэрэгт өнгөрсөн сарын 28-нд яллах дүгнэлт үйлдсэнийгдээр өгүүлсэн. Түүнээс хойш яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас 37 гомдол, гурван хүсэлт гаргасныг шийдвэрлэсний эцэст өнгөрсөн даваа гаргаас уг хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явуулж байна.
-Нүүрсний хэрэгт “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захираласан Н.Удаанжаргал холбогдсон ч хилээр гарч яв сан. Түүний гэх оронд нь авчран шалгах боломжтой юу?
-АТГ, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажлын хэсгийнхэн нүүрсний хэргийгмөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Үүнтэй холбогдуулан Н.Удаанжаргалыг Монгол Улсад ирүүлэх ажиллагааг холбогдох байгууллага хийж байна.