2026-2032 оны хооронд болох олимпын наадмыг Европ тивд үзүүлэх албан ёсны эрхийг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBU), “Warner bros discovery” (WBD) суваг худалдаж авсан талаар ОУОХ мэдээллээ. Ингэснээр тус хоёр байгууллага 2026, 2030 оны өвлийн, 2028, 2032 оны зуны олимп болон залуучуудын олимпын наадмыг Европын 49 бүс нутагт үзүүлэх юм. Сонирхолтой нь, эл жагсаалтад ОХУ, Беларусь багтаагүй байна. “Дэлхийн хэвлэл мэдээллийн хоёр тэргүүлэх компанитай урт хугацааны гэрээ байгуулсандаа бид баяртай байна. EBU-гийн гишүүн компаниуд Европ даяар өргөн нэвтрүүлэг дамжуулах юутай ч зүйрлэшгүй ур чадвар, туршлагатай. “Warner bros discovery” компани нь бүхий л төрөл, платформд үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хамгийн том медиа, энтертайнмент компанийн нэг юм” гэж ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах мэдэгдсэн байна.