“Хөгжлийн банкны” гэх хэрэгт хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэм буруутай, эсэхийг шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 13-нд шилжүүлээд буй. 493 хавтас болсон уг хэргийг шүүгчид хараа¬хан хуваарилаагүй бөгөөд ШЕЗ-өөс баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хүлээн авах аргач¬лал, журмын дагуу шалгах ажиллагаа хийж байгаа юм. Дээрх аргачлалын 3.1.2.7.4-т “Цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх” гэж заасны дагуу нэр бүхий 80 яллагдагчийг шүүхэд ирүүлсний дараа хэргийг шүүгчид хуваарилах аж. Хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийг НПГ-аас шүүхэд ирүүлээгүй учраас хэргийг бүртгэж, хүлээж авах боломжгүй байгааг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэр¬гийн анхан шатны шүүхийн Тамгын газраас нь өчигдөр мэдэгдлээ.
Зарим мэдээллийн хэрэгсэлд “Хөгжлийн банкны хэргээс нэр бүхий яллагдагч нарыг тусгаарлан шүүхэд шилжүүлэхгүй авч үлджээ” гэж бичиж буй. Энэ талаар НПГ-ынхан “Яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэхээр АТГ-аас ирүүлсэн Хөгжлийн банктай холбоотой хэрэгт нэр дурдагдсан хүмүүст холбогдох үйлдэл байгаагүй. Уг хэрэгт шалгуулж байсан Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ, Б.Рин¬чиндорж нарт холбогдох үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгаарлан, өөр хэрэгт нэгтгэж, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Тэдэнд холбогдох хэргийг тусгаарлан шалгаж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж болно, мөн тухайн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлана” гэж заасны дагуу хийсэн ажиллагаа. “Хөгжлийн банкны” хэргээс зарим хүнд холбогдох хэргийг тусгаарласан нь хуульд заасан үндэслэл, шаардлагын дагуу хийгдсэн ажиллагаа бөгөөд “Шүүхэд шилжүүлэхгүй байх зорилгоор авч үлдсэн” гэж буй нь үндэслэлгүй хэмээсэн юм.