Байлдааны самбогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга, ОУХМ Г.Баяндүүрэн Азийн холимог тулааны томоохон холбоо “One сham-pionship”-т анхны тулаанаа хийхээр болжээ. Түүний тулаан Тайландын Бангкок хотод энэ сарын 13-нд болох аж. Тэрбээр 61 кг-ын жинд аваргын бүсний төлөө жиү жицүгийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, АНУ-ын тамирчин, 26 настай Микей Масумичитэй тулалдах нь. Манай тамирчин 2017 онд байлдааны самбогийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Улмаар өнгөрсөн жил амжилтаа ахиулж, алтан медаль авсан юм.