Бразиыйн шинэ Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва өчигдөр буюу ням гарагт болсон үймээний улмаас тус улсын нийслэлд нэгдүгээр сарыг дуустал онц байдал зарлалаа. Энэ тухай “Globo” мэдээлэв.
Тогтоолд дурдсанаар, онц байдлын зорилго нь "Нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдлийг таслан зогсоох" явдал юм. 1-р сарын 31 хүртэл холбооны эрх баригчид олон нийтийн аюулгүй байдлын байгууллагуудын удирдах үүргийг гүйуцэтгэнэ.
Өнгөрсөн оны аравдугаар сард сонгуулиар ялагдал хүлээсэн ерөнхийлөгч асан Жаир Болсонарогийн дэмжигчдийн сонгуулийн дүнг эргэж харахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал тус улсад үргэлжилсээр байна.
Шинэ Ерөнхийлөгч энэ сарын 1-нд тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсон юм.
Ням гарагт жагсагчид ерөнхийлөгчийн ордон болох Бразилиа дахь Планалто ордны гаднах төв талбайд жагсаал хийх үеэр цагдаа нартай мөргөлджээ. Тэд Ерөнхийлөгчийн ордон, Конгрессын танхим , Дээд шүүхийн байр руу дайран оржээ.
“Reuters” агентлагийн мэдээлж буйгаар үймээнд 3000 орчим хүн оролцсон байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр хүчнийхэн эсэргүүцэгчдийн эзлээд байсан байрнуудыг хягалтандаа авсан бөгөөд үймээнд оролцсон 400 гаруй хүнийг сатуулжээ