АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим долоон дахь удаагаа санал асуулга явуулаад ч даргаа сонгож чадсангүй.
АНУ-ын Конгрессын доод танхимд олонх болоод байгаа Бүгд найрамдахчуудын удирдагч Кевин Маккарти тус намын өөр нэр дэвшигч болох Конгрессын гишүүн Байрон Дональдсын төлөө саналаа өгсөн фракцыхныгаа ятгаж чадахгүй байна.
Кевин Маккарти ялахын тулд Конгрессын 218-аас доошгүй гишүүний дэмжлэг шаардлагатай бөгөөд одоогоор тэрбээр 201 санал авав. АНУ-ын Ардчилсан намын 212 гишүүн бүгдээрээ өөрсдийн лидер Хаким Жеффрисийн төлөө саналаа өгчээ.
Энэ нь сүүлийн 100 жилд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргыг эхний санал асуулгаар сонгож чадаагүй анхны тохиолдол болж байна.