Энэхүү аймшигт бизнесийг Колорадо мужийн “Sunset Mesa” буяны газрын эзэн Меган Хесс удирдаж байжээ.
Тус байгууллага цогцос чандарлахад талийгаачийн ар гэрээс мянган доллар авдаг аж. Харин тэднээс далдуур нас барагчийн гар, хөл, толгой, нуруу зэргийг зардаг байв.
Эдгээр эрхтнийг эрүүл мэндийн болон боловсролын байгууллагууд янз бүрийн туршилт , сургалтын материалд ашигилдаг юм байна. Худалдан авагчид "бараа" нь гэмт хэргийн шинжтэй гэдгийг огт мэддэггүй байж.
Учир нь буяны газрын эзэн өөрийнхөө өөр нэг “Donor Services” компаниараа дамжуулан донорын хуурамч бичиг баримт үйлдэн нас барсан хүмүүсийн биеийн хэсгүүдийг худалддаг байв.
Цогцсыг мөчлөх ажлыг Меган Хессын ээж Ширли Кох гэгч гүйцэтгэгддэг байж. Эх охин хоёрын мэдүүлснээр тэд шинжлэх ухаан зориулж заримдаа бүтэн цогцос ч зардаг байжээ.
Энэ гэмт хэргийнхөө төлөө буйны газрын эзэн 20 жил, түүний эх 15 жил хорих ял тус тус авсан байна,