Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт хэлсэн үгэндээ Зул сарын баяраар эвлэрэх тухай Оросын талын саналыг няцааж, түүнийг фронтын шугам дахь Оросын байр суурийг бэхжүүлэх "бүрхүүл" гэв.
Өмнө нь Москва болон Бүх Оросын тэргүүн хамба Кирилл нэгдүгээр сарын 6-ны 12:00 цагаас 7-ны 24:00 цаг хүртэл Зул сарын баярын эвлэрлийг тогтоохыг санал болгожээ. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь бүх байлдааны шугамын дагуу тодорхой цагт гал зогсоохыг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд даалгасан байна. Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу цэргийн нэгжүүдэд гал зогсоох тухай зарлиг гаргажээ.
“Орос улс Зул сарын баярыг халхавч болгон ашиглаж, Донбасс дахь манай залуусын давшилтыг хэсэг хугацаанд зогсоож, техник хэрэгсэл, сум хэрэгсэл, хугацаат цэргийн албан хаагчдыгаа фронтын шугамд ойртуулахыг зорьж байна" гэж Зеленский ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ дурджээ. Москва энэ хугацаанд “амсхийж” аваад, "шинэ эрч хүчээр" дайнаа үргэлжлүүлнэ гэж үзэж байна хэмээн тэрбээр нэмж хэлэв.
Энэ өдрүүдэд үнэн алдартнууд Зул сарын баяраа тэмдэглэж байна.