Монголын тамирчдын энэ ондоролцох боломжтой томоохон тэмцээнүүдийн хуваарийг Монголын үндэсний олимпын хорооноос танилцууллаа. Энэонд дөрвөн том наадам манай тамирчдыг хүлээж буй. Эдгээрээс наймдугаар сард Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн залуучуудын наадам, ес, аравдугаар сарыг дамнан үргэлжлэх Азийн наадам хамгийн чухал арга хэмжээбайх нь. Манай тамирчид эдгээр тэмцээнээс гадна олимпын эрх олгох маш чухал тэмцээнүүдэд оролцох зэргээр 2023 оныг завгүй өнгөрүүлэх төлөвтэй байна.
ТЭМЦЭЭН ОГНОО ХААНА
- Бокс, эмэгтэйчүүдийн ДАШТ гуравдугаар сарын 15-31 Энэтхэг, Шинэ Дели
- Бокс, эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-15 Узбекистан, Ташкент
- Жүдо бөхийн ДАШТ тавдугаар сарын 7-14 Катар, Доха
- Таеквондогийн ДАШТ тавдугаар сарын 29-зургадугаар сарын 4 Азербайжан, Баку
- 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ тавдугаар сарын 30-зургадугаар сарын 4 Австри, Вена
- Усан спортын ДАШТ долдугаар сарын 14-30 Япон, Фүкүока
- Оюуны универсиад долдугаар сарын 28-наймдугаар сарын 8 БНХАУ, Ченду
- Дугуйн ДАШТ наймдугаар сарын 3-13 отланд, Глазго
- Дэлхийн элсний наадам наймдугаар сарын 5-12 Индонез, Бали
- Буудлагын ДАШТ наймдугаар сарын 14-есдүгээр сарын 3 Азербайжан, Баку
- Зүүн Азийн залуучуудын наадам наймдугаар сарын 16-23 Монгол, Улаанбаатар
- Хөнгөн АШТ наймдугаар сарын 19-27 Унгар, Будапешт
- Бадминтоны ДАШТ наймдугаар сарын 21-28 Дани, Копенхаген
- Байт харвааны ДАШТ долдугаар сарын 31-наймдугаар сарын 6 Герман, Берлин
- Хүндийг өргөлтийн ДАШТ есдүгээр сарын 2-17 Саудын Араб, Эр-Рияд
- Чөлөөт бөхийн ДАШТ есдүгээр сарын 16-24 Серби, Белград
- Азийн наадам есдүгээр сарын 23-аравдугаар сарын 8 БНХАУ, Ханжоу
- Азийн танхимын болон тулааны спортын наадам арваннэгдүгээр сарын 17-26 Тайланд, Бангкок-Чонбури