“Amazon” компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 10 мянган хүн цомхотгоно хэмээж мэдэгдсэн ч 18 мянга гаруй ажилтнаа халав. Тус компанийн гүйцэтгэх захирал Энди Жесси энэ талаар лхагва гарагт компанийнхаа цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ.
Энди Жессигийн тайлбарласнаар "эдийн засаг дахь тодорхойгүй байдал, сүүлийн хоёр жилийн хугацаанд тус компани хэт олон тооны ажилчдыг авсантай холбогдуулан" 2023 оны төлөвлөлтийн хүрээнд ийм шийдвэр гаргажээ. Үүний зэрэгцээ, түүний хэлснээр, тухайн үед удирдлага нэмэлт цомхотгол хийхийг үгүйсгэхгүй гэдгийг анхааруулсан аж.
Явуулсан судалгаа шинэжилгээний дүнд компанийн удирдлага цаашид хэд хэдэн орон тоог нэмж цомхотгох болсон “хэцүү шийдвэр” " гаргасан байна. Гүйцэтгэх захирал Жессигийн хэлснээр нийтдээ 18,000 гаруй ажилтныг цомхотгох бөгөөд ихэнхдээ борлуулалт, хүний нөөцийн хэлтсээс халагдах гэнэ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирусийн цах тахлын улмаас онлайн үйлчилгээний эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор “Amazon”-ны ажилчдын тоо бараг хоёр дахин нэмэгджээ.
Харин дэлхий даяар хөл хорионы дэглэм цуцлагдснаар компанийн орлогын өсөлт удааширсан байна.
The “Wall Street Journal” сонины мэдээлснээр “Avazon” компани 2022 оны есдүгээр сарын байдлаар нийтдээ 1.5 сая орчим хүн ажиллуулжээ.
Компанийн зүгээс цомхотголд орсон хүмүүст нөхөн төлбөр олгох, дараагийн ажил олтол нь эрүүл мэндийн даатгалыг хариуцах зэрэг бүх талын дэмжлэг үзүүлэх юм байна.