Их Британийн хунтайж Харри “Spare” (Нөөцийн/орлон тоглогч. орч) намтар номондоо төрсөн ах, хаан ширээг залгамжлагч хунтайж Уильямд задуулсан тухай өгүүлжээ. Энэ талаар "Guardian" уг номноос иш татсан байна.
Хэрэг 2019 онд Лондонд болсон гэж үзэж тус хэвлэл байгаа бөгөөд ах дүүгийн маргаан Харригийн эхнэр Меганаас болжээ.
Ханхүүгийн бичсэнээр Уильям "сүйрлийн" ирмэгт ирээд байгаа тэдний харилцаа, хэвлэлээр тархаад буй хааны гэр бүлийнхний тухай дуулианы талаар ярилцхаар иржээ.
Меганыг "бүдүүлэг", “ширүүн” авиртай гэсэн Уильямын толорхойлолт " ах дүүсийг бие биеэ “хэл амаар доромжлоход" хүргэжээ.
Харри ахынхаа талаас дэмжлэг үзүүлэхгүй байгаа талаар гомдоллоход Уильям "хилэгнэж" дүү рүүгээ “дайрчээ”.
"Бүх зүйл нүд ирмэхийн зуур болсон <…> Тэр намайг заамдаж аваад, хүзүүний зүүлтийг минь тастан шал руу шидсэн. Би ард байсан нохойны идүүр дээр унахад, шаазан идүүр хагарч хэлтэрхийнүүд нь миний нуруунд шигдсэн. Би босоод Уильямыг “Гар! Зайл!" гэсэн” гэж “Guardian” ханхүүгийн номноос иш татсан байна.
Үүний дараа Харригийн хэлснээр Уильям дүүгээсээ уучлалт гуйжээ.
Харригийн нуруу “шалбарч хөхөрсөн” байхыг эхнэр нь анзаарсан тул Харри болсон явдлыг ярихад, Меган “маш их гунигт” автсан аж.
Ханхүү Харригийн дурсамж намтар ирэх долоо хоногт худалдаанд гарах бөгөөд "Их Британийн хааны гэр бүлийн уур хилэнг төрүүлэх магадлалтай" гэж тус хэвлэлд тэмдэглэсэн байна.
Өмнө нь Харри ITV сувагт өгсөн ярилцлагадаа "аавыгаа, ахыгаа эргүүлэн авахыг" хүсэж байгаагаа ярьсан. Хааны гэр бүл түүнтэй болон түүний эхнэртэй "эвлэрэхийг" огт хүсэхгүй байгаа бол Харри өөрөө "хаант төр биш харин гэр бүлээ л" хүсэж байгаагаа онцолжээ.
Ханхүү Харри, Меган Маркл нар бараг гурван жилийн өмнө хааны гэр бүлийн гишүүний үүргээсээ татгалзан, Их Британийг орхин явсан юм. Энэ нь хааны гэр бүлийн бусад гишүүдтэй
зөрчилдсөний улмаас хийсэн алхам байсан.
2021 оны 3-р сард хосууд Америкийн алдарт хөтлөгч Опра Уинфрид өгсөн шуугиан тарьсан ярилцлагадаа хамаатан садныгаа хайхрамжгүй хандаж, байнгын дарамт шахалт үзүүлж, тэр ч байтугай арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэж буруутгасан юм.
Түүнээс хойш хосууд болон хааны ордны хоорондын харилцаа улам хурцадмал болоод байгаа билээ.