Алтны үнэ мэдэгдэхүйц өсч байгаа бөгөөд арилжааны явцад өнгөрсөн зургадугаар сараас хойш дээд хэмжээндээ хүрчээ.
Бирж дээрх арилжаагаар ирэх хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ одоогийн байдлаар 1,69%-иар өсч, унц нь 1850 ам.доллароос давлаа.
Ам.долларын ханш суларч буйтай холбоотойгоор үнэт металлын эрэлт нэмэгдэж байна.
Хөрөнгө оруулагчид АНУ-ын Холбооны
Шинжээчдийн таамаглалд үндэслэн “CME Group”-ын мэдээлснээр, хоёрдугаар сард ХНС бодлогын хүүгээ дахин 0.25 хувиар нэмэгдүүлж, жилийн 4.5-4.75 хувь болгож магадгүй байна.
Үүнээс гадна, хөрөнгө оруулагчид АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурч байгаад анхаарлаа хандуулж байна. Тодруулбал, 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж (US Treasuries) өмнөх хаалтын түвшнээс 3.748 хувиар буурч 3.831 хувь болжээ.