Португалын“Бенфика” болон Аргентины шигшээ багийнхагас хамгаалагч Э.Фернандес Английн “Челси” багт ирэхээр болсон байна. Дэлхийн аварга тоглогчийн төлөө Лондоны баг 127 сая евро төлөхөд бэлэн байгаа аж. Хоёр багийн хоорондох хэлэлцээ дуусах шатанд ирсэн талаар итали сэтгүүлч Ж.Ди Марцио мэдээлжээ. Хэрэв уг солилцоо болбол үнийн дүнгийн хэмжээгээр хөлбөмбөгийн түүхэнд зургадугаар байрт орох юм. Э.Фернандес энэ улиралд “Бенфика” багийн төлөө 25 тоглолтод оролцохдоо гурван гоол оруулж, таван оновчтой дамжуулалт өгчээ.