Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг К.Роналду Саудын Арабын “Аль-Наср” хэмээх даруухан багт очих болсон тухай мэдээлэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас гарч эхэлсэн. Улмаар Португалын шигшээ баг ДАШТ-ээс хасагдсаны дараахан буюу арванхоёр дугаар сарын 30-нд эл наймааг албан ёсоор зарлав.
ЦАЛИН
“Аль-Наср” баг К.Роналдугийн төлөө 350 сая евро зарцуулж буй. Үүнд гэрээ чөлөөлөх үнэ, шимтгэл, цалин, “Манчестер юнайтед” багт өгөх нөхөн олговор гээд бүх мөнгөн дүн багтсан юм. CBS сувгийн сэтгүүлч Б.Жэйкобсийн мэдээлснээр К.Роналду нэг улиралд 75 сая ам.долларын цалин авах бөгөөд үүн дээр сурталчилгааны төсөл, багийн элч төлөөлөгчөөр ажил¬ласны хөлс нэ¬мэгдээд 200 сая ам.долларт хүрэх боломжтой аж. Өөрөөр хэл¬бэл, португал тоглогч тус багт хоёр улирал хагас тоглохдоо 500 сая ам.долларын ор¬лого олох бо¬ломжтой.
“АЛЬ-НАСР” БАГ
Тус багийн логон дээр хааны титэм байдаг агаад энэ нь бэлгэдэл төдий зүйл биш юм. 1960 он хүртэл тус багт ихэвчлэн сонирхогчид тоглодог байсан бол удалгүй Саудын Арабын ханхүү Абдул Рахман бин Сауд аль Саудын эзэмшилд иржээ. Энэ нь “Аль-Наср”-ын хувьд түүхэн үйл явдал байсан агаад тэд асар их хөрөнгөтэй болж, ханхүүгийн “хобби” болж хувирсан билээ. Эр-Риядын юугаар ч онцгой биш тус багийг супер болгохыг хөлбөмбөгт ухаан¬гүй дуртай Аль Сауд хүсэж байв. Тэрбээр улсынхаа Ерөнхийлөгч болоод хоёр ч удаа тодорхой шалтгааны улмаас албан тушаалаа түр хуга¬цаагаар орхиж байсан билээ. Аль Сауд 2004 онд нас барах хүрт¬лээ Төрийн тэргүүний албыг хашсан юм. Өдгөө “Аль-Наср” баг хааны гэр бүлийн удир䬬лагад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд голчлон ханхүү Халед бин Фахд багийн ажилд идэвхтэй оролцдог. Харин багийн захирлаар Саудын Арабын Хөлбөмбөгийн лигийн тэргүүн асан Мусли Аль-Муаммар ажиллаж байна. Тус багт мөнгө асуудал биш боловч К.Роналдуг авахын тулд ийм их хөрөнгө төсвөөс гаргах боломжгүй. Тиймээс “Аль-Наср” хамтран ажиллах байгууллага идэвхтэй хайж байсан агаад түүнийгээ ч олсон бололтой. Дэл¬хийн хамгийн алдартай хөлбөмбөгчийн нэг ирж байхад ивээн тэтгэх, хамтран ажиллах байгуул¬лага амархан олдох нь гарцаагүй.
АМЖИЛТ
1955 онд нийслэл Эр-Рияд хотод байгуу¬лагдсан “Аль-Наср” улсынхаа хамгийн том бо¬ловч хамгийн өндөр амжилттай баг биш юм. Тэд Саудын Арабын АШТ-д есөн удаа түрүүлсэн бол мөнхийн өрсөлдөгч “Аль-Хилял” нь 18 удаа түрүүлжээ. Сүүлийн жилүүдэд “Аль-Наср” тийм ч өндөр амжилт үзүүлээгүй. Ихэнх амжилтаа өнгөрсөн зуунд гаргасан тус баг XXI зуун гарснаас хойш гур¬ван удаа л лигтээ түрүүлсний хамгийн сүүлийнх нь 2019 оных юм. Харин улсынхаа цомын тэмцээнд 1990 оноос хойш түрүүлж чадаагүй явна. Энэ улирлын хувьд лигтээ дэд байрт, “АльШабаб” багаас хоёр оноогоор хоцорч байна. К.Роналду маргааш болох лигийн ээлжит тоглолтод оролцох магадлалтай байгаа юм.
ИЛҮҮ ИХ АМЖИЛТ
Зөвхөн улсынхаа лигт түрүүлэхийн төлөө тус багийн удирдлага К.Роналдуд их мөнгө төлж авчирсан гэж дүгнэх нь өрөөсгөл. Нэрт тоглогч маань алдартай багуудад тоглож сурсан. Гэтэл “Аль-Наср” түүхэндээ ердөө ганцхан удаа Азийн “Аваргуудын лиг”-ийн финалд шалгарсан (1995 онд БНСУ-ын “Ильва” багт хожигдсон) даруухан баг. Харин 1998 онд Азийн цомтой ба¬гуудын цомын тэмцээн, Азийн “Супер цом”-д түрүүлсэн бол 2000 онд клубүүдийн ДАШТ-д оролцож байлаа. Энэ бүх жижиг амжилт юу ч биш тул тэд К.Роналдугаас Азийн “Аваргуудын лиг”-т өн¬дөр амжилт үзүүлэхэд туслахыг хүсэж байгаа нь гарцаагүй. Түүнээс гадна эзэн хааны гэр бүлд тун чу¬хал ач холбогдолтой өөр нэг үүргийг К.Ро-нал¬ду гүйцэтгэх ёстой. Тус улс 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахын төлөө Грек, Египет улстай хамтран нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж буй. Тэднийг ялалт байгуу¬лахад португал тоглогч тусалж, нэр дэвшүүлэх үйл явцын турш элч төлөөлөгчөөр ажи¬ллах хүлээлттэй байгаа юм.
БҮРЭЛДЭХҮҮН
“Аль-Наср” багт “Арсенал”-ын хаалгач асан Д.Оспина (Колумби), “Байерн”-ы хагас хамгаа-лагч асан Луис Густаво (Бразил), испани хамгаалагч Альваро Гонсалес, бразил довт¬логч Талиска, Камеруны шигшээгийн довт¬логч Венсан Абубакар зэрэг хөлбөмбөгч сонирхогчдын танил цөөнгүй тоглогч бий. “Аль-Наср”-т долоо дугаартай тоглож бай¬сан хөлбөмбөгч бол Ж.Машарипов (Узбекистан) юм. Тэрбээр од тоглогчид ду¬гаараа өгөхөд татгалзахгүй гэдгээ илэрхийлсэн. Ингэснээр К.Роналду дуртай дугаартайгаа тоглох нь тодорхой болоод байна. Криштианугийн хувьд тухайн багийн дасгалжуулагч хэн байх нь чухал нөлөөтэй байдаг. Өдгөө “Аль-Наср”-ыг “Лилль”, “Рома”, “Марсель”, “Лион” багийг удирдаж байсан франц мэргэжилтэн Руди Гарсия дасгалжуулдаг. Нэг жил орчим ажилгүй байсан тэрбээр өнгөрсөн оны найм¬дугаар сард “Аль-Наср”-тай гэрээ байгуул¬сан юм. Эцэст нь өгүүлэхэд, Саудын Арабын лигийн мэргэн буучийн жагсаалтыг нэрт тоглогчийн багийн анд Талиска есөн гоолтой тэргүүлж буй. Энэ улиралд лигтээ тэргүүлж, мэргэн бууч нь болох бүхий л боломж К.Роналдуд бий. Ха¬рин цааш яах бол. 2025 онд гэрээ нь дуусахад Криштиану 40 нас хүрнэ. Тиймээс нэрт тоглогчийн агуу карьерын сүүлийн зогсоол нь Саудын Арабын эл даруухан баг болж магадгүй юм.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар