2022 хоёрдугаар сараас хойших дэлхий дахины улс төрийн үйл явдал, олон улсын харилцаа, эдийн засгийн хэлхээ холбоо сэдвээр Москвад ярилцлага болж Оросын нэртэй эрдэмтэд, дипломат харилцааны салбарын мэргэжилтнүүд оролцжээ. Тэд сүүлийн өдрүүдэд дэлхийн дахинд тулгарсан өөрчлөлтүүдийн талаар ярилцаж, цаашид бидэнд юу тохиолдох тухайд урьдчилсан таамаглал дэвшүүлсэн байна.
Оросын болон гадаадын шинжээчдийн бүр 2001-2002 онд хийж байсан таамаглал сүүлийн хоёр жилд биеллээ оллоо гэж Москвагийн их сургуулийн доцент Алексей Фененко тэмдэглэв. “Нүдний өмнө болж байгаа үйл явдлаас бид хэдэн жилийн хожуу амьдарсаар ирсэн байх юм. Өнөө бидний үзэж байгаа юмс энэ зууны эхээр гаргасан шийдвэрийн маань үр дагавар” .
Одоо цагийн хямрал хүү Бушийг АНУ-ын Ерөнхийлөгч байхад эхэлсэн. 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон үйл явдалд түүний үзүүлсэн хариу үйлдэл үүнийг тодорхой харуулдаг. Хил, хяналтаа эрс чангаруулж, улс орнууд хязгаарлагдмал бие даасан байдалд аж төрж байсан тэр цаг өнгөрсөн гэж тэрбээр шулуухан мэдэгдсэн. Даяарчлалын төслөө хэрэгжүүлэх ажилдаа оржээ гэх ойлголтыг ийнхүү АНУ өгсөн . Энэ үеэс Америкийн ноёрхлыг илт эргэлзээтэй болгосон хүчний шинэ шинэ төвүүд бий болов. Энэ нь Орос, Хятадыг хэлж буй хэрэг. 1990-ээд оны эхэнд оношилж байснаар ЗХУ-ын араас дагаад Орос задарч бутарсангүй, харин ч цэргийн хийгээд цөмийн хүчин чадлаа хадгалж үлдэв. Эдийн засгийн хувьд Хятад өндийж ирлээ. Москва, Бээжин хоёр одоо л ойртож байгаа юм шиг Өрнөдөд ярьж буй нь ташаарал, аль 2001 онд сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээнд тус хоёр улс гарын үсэг зурсан юм. Гадаад бодлогын үндсэн бүх асуудлаар зөвлөлдөж, олон улсын харилцаанд нэгдмэл байр суурьтай байхаар энэ баримт бичигт тусгасан” гэж А.Фененко онцлон тэмдэглэжээ. “Үзэл суртлын тэмцлийг хүйтэн дайнтай хамт өнгөрсөн цаг үе рүү одсон гэж яриад байдаг ч үнэн хэрэг дээрээ тэр улам чанга хатуу болсон. Сөргөлдөж асан коммунизм, капитализм зүг зүгтээ одсон байж болох ч Америкийн тэргүүлэл, нэг туйлт үзэл баримтлал олон улсын тавцан дээр байж чадахгүй. Бид 2008 онд Өмнөд Осетоос болж Гүржтэй толхилцсон, ирид дэгдсэн бүс нутгийн дайны явцад Орос, Америк хоёр халз тулдгийн даваан дээр очсон. Цааш нь 2014 онд Крымийн үйл явдал, Тайванийн эргэн тойронд байдал хурцадсан, энэ бүхэн нь нэг л тогтолцооны салаа мөчир байсан” хэмээн мөнөөх А.Фененко тайлбарлажээ.
Харилцан дайсагнал эрчимжихэд цар тахал нэг чухал үе шат нь болж, зөрчлийг хурцатгалаа. Оросын ШУА-ийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан танислав Притчин 2022 оны нэгдүгээр сард Казахстанд болсон үйл явдалд анхаарлаа хандуулсан байна. Тус улс ЗХУ задарсны дараах орон зайд эрчимтэй хөгжиж байлаа. Евразийн эдийн засгийн холбоонд тэргүүлэгч гэгдэж явсан юм. 30 жилийн хугацаанд нааштай, өөдрөг байсан улсын гадаад байдал хэр хэврэг болж болдгийг уг үйл явдал харуулсан. Өөр улсад ийм үйл явдал давтагдах эрсдэл байх уу гэх асуулт аяндаа гарч ирнэ. Казахстаны өмнөд нутагт элитүүдийн дотор үүсэж бий болж байсан зөрчил, хүн амын дундах ноцтой өөрчлөлтийг олон хүн анзаарахгүй байсан аж.
“Казахстан бол дэлхийн томоохон газар нутагтай улсын нэг мөртөө хүн амын нягтаршил багатай. Тус улсын өмнөд нутагт хүн ам нь сүүлийн жилүүдэд ихээхэн өссөн. Нийслэлээ оролцуулаад Алматы гэх мэт том хотод аж үйлдвэрүүд төвлөрч, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээс баруун бүс нутаг нь эрчимтэй хөгжсөн . Тэнцвэр ийн алдагдсан нь нийгэм, улс төрийн байдалд нь нөлөөлсөн. Боловсрол олж авах боломжгүй залуусын тоо олширч, ажилгүйдэл өсөв. Ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэх суурь бий болсон” гэж .Притчин мэдэгдэв. Түүний үзэж буйгаар Төв Азийн орнуудад байдал харьцангуй тогтвортой байна. Харин Афганистан анхаарал татсан хэвээр. Гүн хямралаас улс орноо гаргах төвөгтэй асуудал талибуудад тулгарсан. Тэд мансууруулах бодис гаргаж авдаг ургамлаа тарихыг хориглосон нь энэ аж ахуй, олон жил дайнд туйлдсан эдийн засгийнх нь түлхүүр сектор байдаг умард нутгийнхныг улсынх нь шинэ удирдлагатай тэрсэлдэхэд хүргэх эрсдэл бий.
Тивүүддээ эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудыг нэгтгэдэг БРИКС-ийн гишүүд нэг туйлт ертөнцийн халааг авч болзошгүйг ОХУ-ын Төрийн Думын депутатын туслах, хуульч, улс төр судлаач Игорь еменовский тэмдэглэжээ. Эдгээр улсын харилцаа сүүлийн үед гадаад харилцааны асуудал эрхэлсэн байгууллагын тэргүүний хэмжээнд ч, Төрийн тэргүүнүүдийн түвшинд ч идэвхжиж буй аж.
Хилийн чанад дахь Оросын хүрээлэнгийн захирал ергей Пантелеев үүссэн цэрэг-улс төрийн хямралтай уялдуулан Украины ирээдүйн тухай өгүүлсэн байна. Украинд дайн эхлүүлснээр дэлхийг өөрчлөхийг Орос эрмэлзсэн. Тэгэхлээр дэлхий дахины зэрэгцээ Орос өөрөө өөрчлөгдөх шаардлагатай нь эргэлзээгүй. Тэгж байж Зөвлөлтийн дараах орон зай, соёл иргэншилтэй болно. Италийн улс төр судлаач, Оросын Олон улсын харилцааны сургуулийн профессор Андреа Жанотти илтгэлдээ Европын орнуудад түгээмэл байгаа үзэл бодол, үзэл суртлыг тусгажээ. “Европын эрх баригчид хийгээд жирийн иргэдийн хооронд асар том ан цав гарсан нь ажиглагдаж байна. Нэг талаас мэдээллийн их урсгал, нөгөө талаас Москватай харилцах байдал, тодруулбал, Оросын тухай ч, Украины талаар ч юу ч мэдэхгүй хүмүүс Украины хямралыг тайлбарлах юм. Үзэл суртлын тэмцэл 1991 онд дууссан юм биш, одоо энэ тэмцэл социализм, капитализмыг сөргөлдүүлэх замаар бус, сайн санаа, хорон санаа хоёрын хооронд болж байна. орон санааны биелэл нь Орос гэж үзэх боллоо” хэмээн шинжээч тэмдэглэсэн байх .
Нефть, хийн салбар, Орос, Өрнөдийн харилцаанд түүний гүйцэтгэх үүргийн талаар Андрей Миллер ярив. “Оросоос нэг жилд Европын авах хийн хэрэгцээ 155 тэрбум етр байдаг. Үүний дөрөвний нэг орчим нь Германд ногдоно. Оросоос түлш авахаа тун удахгүй болино гэж Берлин олонтоо мэдэгдэж байгаа ч энэ нь 56 тэрбум етр хийн тухай л ярьж байгаа юм. Хэлэх амархан, хийх тийм ч хялбар биш. Юуны урьд хими, хүнс, металлургийн үйлдвэрүүдэд хий шаардагддаг. Үүндээ АНУ-аас шатаасан байгалийн хий авч ашиглаж болно л доо. Гэвч техникийн хэд хэдэн бэрхшээл байгаагийн дотор энэ хийг сайжруулах үйлдвэр хэрэгтэй. йм үйлдвэр их аюултай, түүнийг байгуулах зөвшөөрөл авахад тун хэцүү” гэж .Миллер тайлбарлажээ.
Өнгөрч буй оны нэг гол ололт нь олон улсын бодлого, эдийн засгийг ганцаар тодорхойлох чадвар боломж шавхагдаж байна гэдгээ АНУ-аар толгойлуулсан Өрнөд ухаарсан явдал гэж хэлж болно. Үүнийхээ шалтгааныг ч ойлгож байх шиг байна. Дэлхийн улс орнуудын ихэнх нь өөрийн эрх ашгийн үүднээс үйл ажиллагаа явуулахдаа итгэлтэй болсон. Өрнөд ч үүнтэй эвлэрэхэд бэлэн болж. Энэ нь бид ямар нэг буулт юм уу, эвлэрэл хүлээх ёстой гэсэн үг биш. Ердөө л том гүрнүүдийн тэмцэл дэлхийн бодлогод эргэн ирж, энэ нь ойрын жилүүдэд, магадгүй олон арван онд бидний нүдний өмнө өрнөх гол үйл явц байх болно.
Даяарчлал эргэлт буцалтгүй болж байна. Эхний үедээ бид даяарчлалыг маш үр дүнтэй, ашигтай гэж үзэж байсан. Ардчиллын хэм хэмжээ, зах зээлийн тогтолцоог даяарчлал маш хурдан тархааж, энх амгалан, тогтвортой байдлыг урагш ахиулж, хил хязгаар гээч ач холбогдлоо алдаж, бүх юм илүү сайн сайхан болох нь гэж төсөөлж байлаа. Үнэндээ ч ихэнх улс орны хөгжил цэцэглэлтэд энэ даяарчлал эхэн үедээ хүчтэй түлхэц болсон. Түүнд сүүдэртэй тал бийг ч эхнээсээ гадарлаж байсан. Олон улсын алан хядах үйлдэл, үй олноор хөнөөх зэвсгийн тархалт, цар тахал зэрэг нь чухам даяарчлалын уршгаар аюул учруулах болсон юм. Харамсалтай нь, хүн төрөлхтний анхаарал даяарчлалын сүүдэртэй талын өөр өнцөг дээр төвлөрөх болов. Энэ нь урьд бид нэг чухал давуу тал гэж үзэж байсан олон улсын хөдөлмөрийн хуваарь аж. Хөдөлмөрийн хуваарь юуны урьд Орос, Хятад, Америкт хүлээн зөвшөөршгүй эмзэг байдал бий болгочихлоо. Түүний зэрэгцээ холимог дайны хүчирхэг зэвсэг болж орхив.
Учир нь даяарчлалыг улс орон бүр ялалт байгуулахад, дайнд амжилт олоход ашиглахыг хичээх болжээ. Улс орнууд үйлдвэрлэлийнхээ дамжлагыг шаргуу өөрчилж . Даяарчлал гэх ойлголт бий болж өөрчлөлт, түүний боломж сул талыг одоо бид Европын эрчим хүчний салбарт бий болж буй хямралаас олж харж байна.
Эцэст нь хэлэхэд, даяарчлал алга болохгүй нь ойлгомжтой. Үүнийг олон улсын өнөөгийн амьдрал нотолж буй. Гэхдээ даяарчлалын нүүр царай сүрхий өөрчлөгдөж, урьдынхаасаа илүү хязгаарлагдмал болж байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант