Хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөснөөр Европын топ лигүүд эхэлж байна. Францын дээд лигийн ээлжит тойргийн тоглолт өнөөдөр болох бөгөөд бүх хүний анхаарал ПСЖ багийн довтлогч, дэлхийн аварга Л.Месси дээр төвлөрөх нь гарцаагүй. Одоогоор ПСЖ лигээ таван онооны илүүтэй тэргүүлж байгаа юм. К.Галтьегийн удирдаж буй Парисийн баг хоёр улирал дараалж (нийт 11 дэхээ) дээд лигт түрүүлэхээр тэмүүлж байна. Тэрбээр багт хийгдсэн томоохон өөрчлөлтийн нэг хэсэг болж өнгөрсөн зун ПСЖ-дирсэн юм. Тусбагтүүний удирдлагад нэг ч ялагдалгүй урагшилж байгаа билээ.
Энэ улирлын Францын дээд лигийн гол сенсацын эзэн бол даруухан “Ланс” баг. Ердөө хоёрхон жилийн өмнө элит дивизионд эргэн ирсэн улаан-шарууд энэ улиралд долдугаар байраас доош буусангүй. Тэр байтугай 15 тоглолтод ганцхан удаа ялагдаж, 11 ялсан амжилтаар хүснэгтийн дэд байрт бичигдэх болсон. Ердөө 10 гоол алдсан тэд хамгаалалтаар лигтээ хоёрдугаарт бичигдэх шилдэг үзүүлэлтийн эзэд болоод буй. Харин “Ренн”, “Марсель”, “Монако” зэрэг бусад топ баг тэргүүлэгч ПСЖ-ээс тус бүр 10, 11, 14 оноогоор хоцорч байна. Гэхдээ хүснэгтийн байдал спорт сонирхогчдын анхаарлыг төдий л их татахгүй. Харин 2022 оны ДАШТ-ий гол хоёр тоглогч, финалд хоорондоо өрсөлдсөн Л.Месси, К.Мбаппе нарнэг багт хэрхэн тоглох нь илүү сонирхолтой байгаа юм.
Одоогийн байдлаар франц тоглогч 12 гоол оруулж багийнхаа мэргэн бууч, аргентин хөлбөмбөгчшилдэг дамжуулагч (10 дамжуулалт) болоод буй. Л.Месси ямар ч хөлбөмбөгчийн гол мөрөөдөл болох дэлхийн аварга хэмээх эрхэм алдарт хүрч, цомын цуглуулгаа иж бүрэн болгосон. Ийнхүү тэрбээр гайхалтай карьерын эзэн болсон ч цаашид сэтгэл ханахгүй гэдэг нь гарцаагүй. ДАШТ эхэлхийн өмнөтэрбээр “Лиг- 1”-ийг ашигтай тоглолтын хувь, дамжуулалтын тоогоор тэргүүлж байсан агаад эл амжилтаа улирлын турш бататгахыг хүсэх нь лавтай. Тэрбээр эдгээр амжилтад К.Мбаппе, Неймар гэсэн сайн хамтрагчдын туслалцаатай хүрсэн нь гарцаагүй. Гэвч тэдний гар нийлсэн тоглолтод ан цав гарах уу. Финалд ялалт байгуулсныхаа дараа Аргентины олон тоглогч К.Мбаппегээр доог тохуу хийсэн агаад Л.Месси энэ бүхний нэг хэсэг болоод амжсан билээ. Гэхдээ энэ явдал ПСЖ-ий хувцас солих өрөөний уур амьсгалд ямархуу байдлаар нөлөөлөхийг хэлэхэд бэрх.
Ямартай ч Л.Месси тус багийн гарцаагүй лидер болсноос гадна гэрээгээ сунгахаар бэлтгэж буй. Тэгээд ч “алтан бөмбөг”-ийн төлөөх өрсөлдөөн дөнгөж эхэлж байна.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар