АНУ-ын ихэнх нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй цасан шуурганы улмаас амиа алдсан хүний тоо 46-д хүрч, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна гэж Sky News мэдээлэв.
Цаг агаарын таагүй байдал олон мянган америкчуудын хувьд гамшиг болоод байна. Нью-Йорк муж хамгийн их хохирол амссаад байгаа бөгөөд баруу хэсгийнх нь хэд хэдэн хороолол цасанд дарагджээ.
Тэнд цасны зузаан нэг метр өндөрт хүрчээ. Үүнээс болж олон машин цасанд дарагдаж, олон мянган хүн гэрэл цахилгаангүй болов.
Зөвхөн Нью Йорк хотод л 17 хүн нас баржээ. Тэд гудамжинд, цасан хунгарт хөлдсөн байдалтай, мөн машин дотроо осгосон байсан гэж цагдаа нар мэдэгджээ.
Аврах ангиуд цасанд боогдон дуудлаг өгсөн хүмүүст хүрч амжахгүй байгаа тул аврах ажиллагаанд Үндэсний гвардийн цэргүүдийг дайчлаад байна.
Байгалийн гамшиг тээврийн системийн ажилд ч хүндрэл учруулжээ. 12-р сарын 24-ний өдөр таван мянга гаруй нислэг цуцлагдсан бол Зул сарын өдөр буюу ням гарагт 3.5 мянган онгоц хөөрөх боломжгүй болжээ.
Хүчтэй цасан шуурга Канад улсын Колумби мужид хүрч хэдийнээ дөрвөн хүний амийг авч одсон байна
Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа Нью-Йорк мужид онц байдал зарлав.