Хятадын эрх баригчид 2023 оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн хилээ нээж, хорио цээрийн дэглэмээс татгалзахаар зэхэж байна гэж “South China morning post” мэдээлэв.
Тус хэвлэлд тэмдэглэснээр, Хятад улс нэгдүгээр сарын 8-нд COVID-19-ийг халдварт өвчний зэрэглэлийн А ангиллаас В ангилалд бууруулсны дараа цээрийн дэглэмээс татгалзаж, хилээ нээх юм байна.
Үүнээс гадна эх сурвалжийн мэдээлснээр, тус улс руу нэвтрэхэд тусгаарлах дэглэм шаардлагагүй болсон ч сэжигтэй шинж тэмдэг илэрвэл жуулчдыг тусгаарлах юм байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятадад коронавирусийн халдварын оргил үе 2023 оны нэгдүгээр сард болно гэж тус сонин өмнө нь мэдээлж байсан.