Өнгөрсөн долоо хоногийн сүүлч, энэ долоо хоногийн эхээр Японы Нийгата мужид их хэмжээний цас орсны улмаас 3 хүн амиа алдаж, 23 хүн гэмтэж бэртсэн байна. Энэ тухай пүрэв гарагт тус мужийн захиргаанаас мэдээлэв.
Амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн ихэнх нь цас цэвэрлэж байсан өндөр настангууд байжээ.
“Tohoku Electric Power” цахилгаан эрчим хүчний компаний мэдэгдэж буйгаар шугам сүлжээ гэмтсний улмаас тус бүс нутагт 4300 орчим байшин цахилгаангүй болжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн Японы тэнгисийн эргийн бүс нутгаар их хэмжээний цас орсоор байна. Аомори, Ниигата, Фүкүшима, Ямагата зэрэг мужид цасны зузаан нэгээс хоёр метр хүрчээ