Афганистанд эмэгтэйчүүд дээд боловсрол эзэмшихийг хориглосон хууль хэрэгжиж эхэлжээ. Энэ тухай “The Associated Press” агентлаг Талибаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснийг мэдээлэв.
Холбогдох шийдвэрийг Засгийн газрын хуралдааны дараа танилцуулжээ. Афганистаны Дээд боловсролын яамны албан ёсны төлөөлөгч Зиаулла Хашми мэдэгдэхдээ, тус улсын их дээд сургуулиудад дээрх шийдвэрийг аль болох хурдан хэрэгжүүлж холбогдох байгууллагад танилцуулахыг үүрэгдсэн байна.
Энэхүү хориг нь афган эмэгтэйчүүдийн эрх, үйл ажиллагааг улам бүр хязгаарлаа юм.
Өмнө нь Талибаны засгийн газар охидыг ахлах сургуулиас нь хассан бол дараахан нь эмэгтэйчүүдийг Кабулын цэцэрлэгт хүрээлэнд оруулахыг хориглосон билээ.