Шавьж устах явдал жил бүр олон зуун мянган хүнийг үхэлд хүргэдэг болохыг биологийн эрдэмтэд тогтоожээ. Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэдийн мэдэгдэж буйгаар хорхой шавьж цөөрсний улмаас жимс, хүнсний ногоо, самрын ургац 3-5 хувиар буурсан байна. Энэ нь жилд 427 000 гаруй хүн зүрхний өвчин, цус харвалт, чихрийн шижин зарим төрлийн хорт хавдар зэрэг өвчнөөр нас барах шалтгаан болсон гэдгийг эрдэмтэд нотолжээ.