Аргентины эрх баригчид 2022 оны Хөлбөмбөгийн ДАШТ-д шигшээ багаа түрүүдсэнд арванхоёрдугаар сарын 20-ны өдрийг үндэсний баярын өдөр болгон зарлажээ.
"Амралтын өдрийн зарлигийг норматив актуудын сайт дээр нийтэлсэн" гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын агентлагийн эх сурвалж хэлжээ.
Арванхоёрдугаар сарын 18-нд 2022 оны ДАШТ-ий шувтаргын тоглолтонд Аргентинчууд Францын багийг хожсон юм. Тоглолтын эхний хагас 2:0-ээр Аргентины шигшээ багийн талд өндөрлөв. Гоолыг Лионель Месси (торгуулийн цохилтоор) болон Анхель Ди Мария нар хийсэн. Францчууд эхний хагаст Эмилиано Мартинесийн хаалга руу ганц ч цохилт хийж чадсангүй.
Тоглолтын 80 дахь минутад Францын баг торгуулийн цохилтын эрхийг авч, Килиан Мбаппе гоолдсон бол ердөө нэг минутын дараа тэрбээр дахин гоолдсон юм. Хоёрдугаар нэмэлт үед Лионель Месси, Килиан Мбаппе нар дахин нэг нэг гоол оруулсан.
Тоглолтын дараах пинальтийд өмнөд америкчууд илүү оновчтой байж гухав дахь удаагаа дэлхийн аварга болов.
Өнөөдөр Аргентинчууд тамирчдаа ёслол төгөлдөр угтах гэж байна.