Парист 2 мянга гаруй хүн хууль бус цагаачдын эрхийг хамгаалах жагсаалд оролцож, Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманины шинэ хуулийн төсөлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.
“Бид хаанаас ч ирсэн бай , хаана ч төрсөн байсан эх орон маань эв нэгдлийг хүлээн зөвшөөрдөг” гэж жагсаалын тэргүүн туган дээр бичсэн байв.
2023 оны эхээр Францад хууль бус цагаачдад зөвхөн "эрэлт хэрэгцээтэй" мэргэжлээр оршин суух зөвшөөрөл авах тухай шинэ цагаачлалын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Ажил олгогчид шинэ ажилчдыг ажилд авахыг оролдож байгаа ч үүнд тодорхой бэрхшээлтэй тулгардаг салбаруудыг хэлж байгаа аж. Тэдгээр бархшээлүүд нь ихэвчлэн ажил горилогчид мэргэжлийн дүр төрх компанийн нэр хүндийг өргөх (туршлага, боловсрол) шаардлагыг хангах тал дээр дуутмаг байгаад оршдог.
"Бид цагаачдыг тогтвортой, өргөн хүрээнд хууль ёсны болгох хэрэгтэй.Гэвч Дарманены хуулийн төсөлд зөвхөн “дутагдалтай” гэж тооцогддог салбаруудад л хуульчлахыг заасан, тэдгээрийн дунд рестораны бизнес ч байхгүй шүү " гэж олон улсын Cimade байгууллагын (цагаачдын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг) Франц дахь салбарын ерөнхийлөгч Изабель Энжалберт “France Press” агентлагт ярьжээ.
Францын Хөдөлмөр эрхлэлтийн төвийн мэдээлснээр одоогийн байдлаар тус улсын барилгын салбар 70.1% , аж үйлдвэрлэл 54.7%, бизнесийн үйлчилгээ 53.1%, хөдөө аж ахуй 50.5%, хувийн үйлчилгээ 48.7%, худалдаа 42.7% нь дээрх асуудалтай тулгардаг аж.