12-р сарын 19-ний даваа гарагт Европын холбооны гишүүн орнууд тус бүсийн бүх төвүүдэд байгалийн хийн үнийн дээд хязгаарыг нэг мегаватт цаг тутамд 180 евро (1000 шоо метр тутамд 2000 орчим доллар) байхаар тохиролцжээ. Энэ тухай Reuters агентлаг мэдээлэв.
Мэдээнд дурдсанаар хязгаарлах механизмыг 2023 оны хоёрдугаар сарын 15-наас мөрдөж эхлэх бөгөөд эхлээд нэг сар, гурван сар, жилийн өмнөх дериватив гэрээнд хэрэглэх шийдвэр гарчээ.
“Бид нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж байх болно, ялангуяа үнийн хязгаарыг 180 евро (МВт цаг тутамд - Ред.) гэж ярьж байгаа үед" гэж Мальтийн эрчим хүчний сайд Мириам Далли хэлжээ.
Сайдын тодруулснаар цэнхэр түлшний үнийн дээд хязгаар нь оролцогчид шууд худалдаа хийдэг биржийн бус гүйлгээнд нөлөөлөхгүй юм байна.
Энэхүү механизмыг бий болгох тухай ЕХ-ны журмыг улс орнууд бичгээр эцэслэн батлана.
Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто өнөөдөр хэлэхдээ, Будапешт, Берлин зэрэг ЕХ-ны есөн гишүүн энэ арга хэмжээг эсэргүүцсэн байна. Хязгаарлалтын эсрэг байр суурьтай улсууд, Германыг эс тооцвол, хүн ам сийрэг суурьшсан тул “асуудалд хориг тавих шаардлагтай бүхнийг бүрдүүлж чадсангүй"
Өнгөрсөн арваннэгдүгээр сард нэг мегаватт цагт 275 евро (мянган шоо метр тутамд 3000 орчим ам.доллар) байх үнийн дээд хувилбар яригдаж байсан байна.