Мадонна, Жастин Бибер, Парис Хилтон, Гвинет Пэлтроу, теннисчин Серена Уильямс, рэппер Снуп Догг нарын эсрэг NFT-ийн (харилцан солилцоггүй токен буюу криптовалютын нэг хэлбэр)зар сурталчилгаатай холбоотой хамтарсан нэхэмжлэл гаргасан байна. Энэ тухай шүүхийн баримт бичгүүдээс “Variety” иш татан мэдээлэв.
Одууд The Bored Ape Yacht Club нэртэй токены цуглуулгыг өндөр үнээр худалдаж авахыг санал болгожээ. Нэхэмжлэгч нарын үзэж байгаагаар Мадонна болон бусад одод эл токены үйлдвэрлэгч “Yuga Labs” компанитай хуйвалдан, боломжит худалдан авагчдыг санаатайгаар хуурсан байна. Одууд токеныг сурталчлахын зэрэгцээ олон нийтийн сүлжээгээр цуглуулгыг өндөр үнээр худалдаж авахыг өдөөж, үүгээрээ үнийг зохиомлоор өсгөжээ. Мөн сурталчилгааны кампанит ажил дууссаны дараа уг токены үнэ огцом буурчээ.
Yuga Labs компаний төлөөлөгчид дээрх буруутгалыг ор үндэслэлгүй гүтгэлэг бөгөөд үүнийг шүүх дээр нотлохоо амласан байна.