Сарын өмнө Ромын Пап лам Франциск “America Magazine” иезуит сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Украин дахь Оросын цэргүүдийн харгис” байгаа талаар дурдсан юм. Ингэхдээ тэрээр ерөнхийд нь хэлээд зогсохгүй "Хамгийн харгис нь Оросоос ирсэн ч тус улсын уламжлалыг баримталдаггүй чечен, буриад гэх мэт хүмүүс байа" гэж нэмж хэлжээ. Пап ламын хэлсэн дээрх хачирхалтай үгс нь өөрийн эрхгүй "буриад, чеченүүдийн харгислалын" тухай дэлхий даяар шуугиан дэгдээсэн Украйны суртал ухуулгын цуурай болсон.
Тэгвэл Ватикан дээрх буруу мэдэгдлийнхээ төлөө Москвагаас албан ёсоор уучлалт гуйсан тухай ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Пүрэв гарагт мэдээллээ. Захарова Ватиканаас хүлээн авсан мэдэгдлийг уншиж, "Гэгээн сэнтий Оросын бүх ард түмэн, тэдний нэр төр, шашин шүтлэг, соёлыг дэлхийн бусад улс орон, ард түмэнтэй адилтган гүнээ хүндэтгэдэг" гэж тэрбээр албан мэдэглээс иш татсан байна.
Энэ талаар Буриадын тэргүүн Алексей Цыденов “Буриад, чеченүүдийн талаар Ромын Пап ламын хэлсэн үгэнд Ватикан уучлалт гуйсан явдал зоригтой алхам боллоо” гэжээ.