Европын Холбоо ОХУ-ын эсрэг ес дэх багц хориг арга хэмжээний талаар тохиролцлоо гэж “France Presse” агентлаг дипломат эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Уг хориг арга хэмжээний талаар ЕХ-ны удирдагчид Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хэл амтайхан тохиролцоонд хүрсэн гэж эх сурвалжууд мэдээллээ.
Баасан гарагт хориг арга хэмжээний багцыг боловсруулах техникийн эцсийн шат дуусч, дараа нь тус холбооны албан ёсны сэтгүүлд нийтлэх юм.
ЕХ Украины мөргөлдөөнтэй холбогдуулан Оросын эсрэг хувийн болон салбарын эдийн засгийг хязгаарлах арга хэмжээг багтаасан найман хориг арга хэмжээг дараалан хэрэгжүүлж эхлээд байгаа.