Оросын 82 бүс нутагт гахайн ханиад буюу H1N1 вирусийн халдвар бүртгэгдсэн талаар тус улсын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албанаас (Роспотребнадзор) мэдэгдэв.
“Тус улсад томуугийн өвчлөл долоо хоногт 35.4 хувиар өссөнөөс амьсгалын дээд замын халдвар болох риновирус 13.3%, амьсгалын дээд замын халдвар RS вирус (12.0%) болон метапневмовирус (10.1%), мөн зөөлөн салстыг гэмтээдэг аденовирусийн (7.2%) халдвар их банай. Тэдний дундаас гахайн томуу буюу H1N1 вирусийн халдвар хамгийн өндөр байгаа бөгөөд 74 бүс нутагт хэдийнээ илрээд байна" гэж тайланд дурджээ.
Мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар хэлснээр, халдвар авсан хүмүүс янз бүрийн суурь өвчинтэй бол өвчин хүндрэх аюултай тул томуугийн эсрэг вакцинжуулалтат хамрагдах шаардлагатай аж.