Турк улс ирэх жилээс эхлэн жуулчдаас хоноглож амьдарсны татвар авахаар болжээ. Энэ тухай NTV суваг мэдээлэв.
2023 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн зочид, буудал, рашаан сувилал, дэн буудал, дотуур байр, асрамжийн газар, зуслангийн газар, уулын байрууд, жуулчны бааз зэрэг газруудад байрласан жуулчдаас татвар авч эхлэх бөгөөд татварын хэмжээ үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх юм байна.
Харин дотуур байранд байрлах оюутнууд мөн гадаад улсын дипломат ажилтнууд энэ татвараас чөлөөлөгдөх аж.