НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (ECOSOC) эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй Ираныг НҮБ-ын аж эмэгтэйчүүдийн байдлын комиссоос хасах талаар АНУ-ын санал болгосон тогтоолын төслийг дэмжлээ. Энэ тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
Тогтоолыг 28 орон дэмжиж 8 гишүүн эсэргүүцсэн бол 16 гишүүн түтгэлзсэн байна.
Тогтоолд "Иранд 2022 оны есдүгээр сараас хойш эмэгтэйчүүд, охидын хүний эрх, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ихэвчлэн хэт их хүч хэрэглэн дарах, таслан зогсооход чиглэсэн Исламын Бүгд Найрамдах Иран улсын засгийн газрын үйл ажиллагаанд санаа зовниж буйгаа ECOSOC илэрхийлж байна" гэжээ.
"Зөвлөл Исламын бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд Бүгд Найрамдах Иран Улсыг 2022-2026 онхүртэл Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын гишүүнчлэлээс нэн даруй хасах шийдвэр гаргаж байна" гэж баримт бичигт дурджээ.
Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (CSW) нь зөвхөн жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг засгийн газар хоорондын дэлхийн тэргүүлэх байгууллага юм. Тус байгууллага Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн (ECOSOC) чиг үүрэг бүхий комиссын хувьд 1946 оны 6-р сард байгуулагдсан бөгөөд гишүүдийг (45) Эдийн засаг, нийгмийн зөвлөл дөрвөн жилийн хугацаатайгаар сонгодог дөрвөн жилийн хугацаатай сонгогддог юм.
Иранд энэ оны есдүгээр сард Махса Амини гэдэг залуухан эмэгтэй цагдаагийн газарт саатуулагдсныхаа дараа амиа алдсаны дараа олныг хамасан эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн. Эсэргүүцэгчид Махсагийн үхэлд хууль сахиулах ажилтнуудыг буруутгаж байгаа бөгөөд эмэгтэйчүүд гудамжинд гарч үсээ тайрч, хижабаа шатаах болсон.
Ираны эрх баригчид жагсагчдийн эсрэг хүч хэрэглэж олон хүнийг баривчилж,хэдэн хэдэн хүнийг цаазаар аваад байгаа юм