Эрдэмтдийн үзэж байгаагаар хүүхдүүд хүрээлэн буй орчны өөрчлөлтөд мэдрэмтгий байдаг. Амралтынхаа үеэр хүүхдүүд гэрийнхээ насанд хүрэгчтэй жирийнхээсээ илүү их харилцдаг.
Энэ үеэр шинэ жил цагаан сар гээд янз бүрийн баярын болдог бөгөөд тэдгээрийн бэлдтгэл ажилд томчуул ч гэсэн нилээн бухимдсан байдаг. Улмаар гэр бүлийн өдөр тутмын хэв маяг өөрчилдөг.
Хүүхдийн хооллолт, унтах зэрэгт өөрчлөлт ороход тэдний сэтгэл санааны байдал, зан төлөв ч ихээхэн өөрчлөгддөг аж.
“Хүүхдүүд тэр болгон сэтгэл санаагаа илэрхийлж, бусадтай хуваалцаж чаддаггүй. Үүнээс үүдэн хүүхдийн хэвлий, нуруу, толгой өвдөх зэрэг бие махбодийн асуудалтай тулгардаг" гэж судлаачид тэмдэглэжээ.
Энэ хугацаанд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илүү их ярилцаж, өдөр тутмын ердийн дэглэмийг нь сахиж, дасгал хөдөлгөөнтэй байлгахыг эрдэмтэд зөвлөж байна.