Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой авлигын хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд Европын парламентын (ЕП) Страсбург дахь 10 орчим оффисыг битүүмжилжээ.
Үүний өмнө Европын парламентын дэд тэргүүн Ева Кайли болон өөр гурван хүнийг уг хэрэгт сэжиглэн саатуулсан юм. сонин мэдээлэв.
“Politico” сонинд бичснээр Европын парламент длахь Италийн гишүүн Пьетро Бартологийн туслахын Страсбург дахь оффисыг ч мөн битүүмжлэн хаасан байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Катаргейт” хэмээн нэрийдсэн энэ хэрэгт Катарт болох ДАШТ-ий бэлтгэл ажлын өмнөхөн Европын парламентын шийдвэрт нөлөөлсөн гишүүдийг их хэмжээний мөнгө, бэлэг авсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм.
Үүний зэрэгцээ Европын Комиссын дэд ерөнхийлөгч Маргаритис Шинас дуулиан эхэлснээс хойш анх удаа олон нийтэд хандан хэлсэн үгэндээ уг хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгджээ.
Даваа гарагт ЕП-ын дарга Роберта Мецола хэлэхдээ, ЕП-ын орлогч Эва Кайли болон өөр гурван гурван гишүүнийг баривчлахад хүргэсэн энэхүү дуулиантай холбогдуулан ЕП гишүүдийнхээ бусад улс орон болон гадаадын иргэдтэй харилцах харилцаанд тавих хяналтыг чангатгах зорилгоор дотоод шалгалтыг эхлүүлжээ.