Шинэ Зеландын парламент 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүнд тамхи худалдахыг хориглох хууль баталжээ.
NZ Herald сонины мэдээлснээр гурав дахь хэлэлцүүлгээр батлагдсан уг хууль “Шинэ Зеланд улсын засгийн газрын 2025 он гэхэд улс орноо тамхигүй болгох зорилтод хүрэх бас нэгэн алхам” юм. Шинэ хуулиар 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүст тамхи худалдан авахыг бүх насаар нь хориглохоос гадна тамхины бүтээгдэхүүн дэх никотины зөвшөөрөгдөх агууламжийг бууруулж, тамхи худалдаалах цэгүүдийн тоог цөөрүүлэх гэнэ.
Тус сонины мэдээлснээр, Шинэ Зеландын насанд хүрсэн хүн амын дөнгөж 8% нь өдөр бүр тамхи татдаг нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин бага байгаа аж.