Италийн нислэл Ром хотын нэгэн кофе шопод болсон м буудалцааны үеэр амиа алдсан гурван хүний нэг нь тус улсын Ерөнхий сайд Жоржи Мелонигийн найз байжээ.
Орон нутгийн хэвлэлүүдэд бичиж буйгаар гэмт этгээд тус кофе шопод хуралдаж байсан нэгэн орон сууцны оршин суугчид руу гал нээжээ.
Гэмт хэргийн сэдэлтийг цагдаа нар хараахан тайлбарлаагүй байна.
Хэрэг гарснаас хойш хэдэн цагийн дараа Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони амиа алдсан найз Николетта Голисанотой авахуулсан зургаа өөрийн цахим хуудсандаа тавиад "Ингэж үхэх сайн биш" гэжээ.
“Николетта хэдхэн долоо хоногийн өмнө 50 насныхаа төрсөн өдрөөр худалдаж авсан улаан даашинзтайгаа аз жаргалтай, үзэсгэлэнтэй байсан. Миний сэтгэлд тэрбээр үргэлж энэ л үзэсгэлэнтэй, аз жаргалтай дүрээрээ хадгалагдана" хэмээн нөхөр 10 настай охинтой байсан найзынхаа тухай бичсэн байна
Мелонигийн дээрх мэдэгдлээс үзсвэл аллага улс төрийн шинжгүй хэмээхээр ажээ.