Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын дээд лигийн эхний хагас тойргийн тоглолтууд өндөрлөж, шилдэг гурван багийг тодруулав. Сүүлчийн тоглолтод “Унаганууд” клубийнхэн үндсэн цагт 12:4 харьцаатай ялалт байгуулж, 21 оноогоор хүснэгтийн эхэнд бичигдлээ. Тэдний араас “Солонго 5”-ынхан 18, “Арвис”-ынхан 17 оноотой шил дарсан. Тэмцээнд оролцогчдоос “Алдрын дайчид” клубийн Б.Эрдэнэбилэг найман тоглолтод 24 гоол оруулснаар мэргэн буучдын жагсаалтыг өнгөлжээ.