БНСУ-ын Умард Кёнсан мужийн Сонжу хотод барилга дээр ажиллаж байсан хоёр монгол иргэн барилгын нурангид дарагдаж хүнд бэртсэн гэнэ. Осолд өртсөн иргэдийн нэгнийх нь биеийн байдал хэвийн байгаа бол нөгөөгийнх нь биеийн байдал хүнд, ухаан орохгүй байгаа аж. Тиймээс түүнийг Кёнгбук Их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлээд байна. Гадаад харилцааны яамнаас энэ талаар "Иргэд нас барсан гэдэг мэдээлэл ташаа мэдээлэл. Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтэс болон Пусан дахь Консулын газраас осолд өртсөн иргэд болон ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцаа үзүүлж байна" гэх мэдээллийг өглөө.