БНХАУ-ын Бээжин, Шанхай, Гуанжоу, Ухань, Чунцин болон бусад томоохон хотуудад эрх баригчдын коронавирусийн эсрэг явуулж буй хорио цээрийн "тэг ковид" бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж байна.
Мянга мянган иргэд хатуу хязгаарлалтыг эсэргүүцэн гудамжинд гарч “Ши Жиньпин, зайл!”, “Коммунист нам, зайл” гэж хашгирч байна.
Эсэргүүцэл 11-р сарын 25-ны баасан гарагт эхэлсэн бөгөөд жагсаал болох бас нэг түлхэц нь саяхан Өрөмчид гарсан түймрийн улмаас тус байшингийн хорио цээрийн дэглэмд байсан оршин суугчид амиа алдсан явдал байв.
“Associated Press” агентлагийн мэдээлснээр жагсагчид болон цагдаа нарын хооронд сөргөлдөөн хэдийнээ эхэлсэн бөгөөд хууль сахиулагчид нилмис асгаруулагч хэрэглэж, хүмүүсийг боройходон ачилгын машинруу чирж оруулж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, Хятадын эрх баригчид эсэргүүцлийн жагсаалын талаарх мэдээллийг цахим сүлжээгээр тараахаас идэвхтэй сэргийлж, холбогдох бичлэгийг устгаж байна.
Урд хөршид коронавирусийн халдварын тохиолдол дахин огцом өдөрт 30 мянган тохиолдол бүртгэгдэж байгаа аж.