Пүрэв гарагт Брюссельд болсон Европын холбооны эрчим хүчний сайд нары албан бус уулзалтын дараа нийтэлсэн баримт бичгийн дагуу Оросын хийг хамтарсан худалдан авах гэрээнд оруулахгүй байхаар тохиролцжээ.
"Гишүүн орнууд Оросын хийг хамтарсан худалдан авалтаас хасна гэж онцлов" хэмээн баримт бичигт дурджээ.
Үүний зэрэгцээ мэдэгдэлд "Оросын хий" гэсэн нэр томъёо нь Орос улсад үйлдвэрлэсэн эсвэл зуучлагчаар дамжуулан худалдаж авсан түлшийг хэлэх эсэхийг тодорхой заагаагүй байна.
ЕХ-ны орнууд 2023 онд хамтарсан худалдан авалтын механизмаар дор хаяж 13.5 тэрбум шоо метр буюу агуулахыг дүүргэхэд шаардагдах нийт хийн 15%-ийг худалдан авахаар тохиролцсон байна.
Хамтарсан худалдан авалтын механизм нь ЕХ-ны байгалийн хийн компаниуд өөрсдийн хэрэгцээний талаархи мэдээллийг Еврокомисст өгөх бөгөөд холбооны эрх баригчид хүсэлтийг тооцож, ханган нийлүүлэгч хайх зуучлагчыг хөлсөлхийг хэлэх аж.