Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)ямарваа өвчний нэр томъёонд хүний нэр, амьтны төрлийг ашиглахгүйн үүднээс сармагчингийн цэцэг вирусын нэрийг өөрчлөх шийдвэр гаргажээ. Энэ тухай ДЭМБ-ын тэргүүн Теодор Адханом Гебрейсус хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Гебрейсус хэлэхдээ "ДЭМБ сармагчингийн вирүсийн нэр, түүний омог мөн тус вирусээр үүсгэгч өвчний нэрийг өөрчлөхөөр шийдлээ. Энэ талд дээр бид дэлхийн өнцөг булан бүрээс түншүүд, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Бид удахгүй шинэ нэрийг зарлана” гэжээ.
Өмнө нь дэлхийн янз бүрийн орны 30 гаруй эрдэмтэд дээрх өвчний нэрийг өөрчлөхийг ДЭМБ-т хандан уриалж байжээ.
ДЭМБ-ын мэдээлснээр 39 оронд сармагчингийн 1600 гаруй тохиолдол батлагдаж, 1500 орчим сэжигтэй тохиолдол гарсан байна.