Дани улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байгаа бөгөөд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөж байна.
Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд Ш.Чанрав хэвтээ шахалтын төрөлд цээжнээс 322.5 кг-ыг амжилттай шахсанаар хүрэл медаль хүртлээ. Монголын багийн энэ тэмцээний анхны медаль болов. Тэр үүнээс гадна суулт, таталтын төрөлд өрсөлдсөн ч медалийн тавцанд гараагүй юм.
Ш.Чанрав цээж шахалтын төрлөөр ДАШТ-ий дөрөв дэх медалиа хүртэж буй бөгөөд өмнө нь нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв.