Тажикистаны Душанбе хотод холимог тулаан сонирхогчдын өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн АШТ болсон. Тус тэмцээнд Монголоос дасгалжуулагч Г.Дашдаваагийн удирдлагад оролцсон Б.Отгонбаатар 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Олон улсын холимог тулааны спортын холбоо Азийн АШТ-д өрсөлдсөн тамирчдаас түүнийг онцолжээ. Тэрбээр жингийнхээ хүчтэй өрсөлдөгчөөс Тажикистаны Асомуддин Саидамирзод, Казахстаны Онггар Смагул нарыг буулган авсан юм. Мөн аваргын төлөө өнгөрсөн жилийн дэлхийн болон Европын хөнгөн жингийн аварга, Казахстаны тамирчин Ерсултан Шакенбайтай эн тэнцүү тулалдан, шүүгчдийн саналаар ялагдсан нэгэн. Хэдий тийм боловч тэрбээр тивийн аваргад удаалж, Монголын холимог тулааны спортын түүхэнд амжилтын нэгэн шинэ хуудас нээсэн билээ. Чөлөөт бөхөөр спортын гараагаа эхлүүлж, холимог тулаанд хөл тавьсан тэрбээр “Шандас” клубт бэлтгэл базаах нь.