Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 4-6-нд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Хишигбаярын удирдлага дор нийт 18 тамирчин өрсөлдөнө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Цогт-Очир, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д Г.Болор-Очир, Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн нар зодоглоно.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, 57 кг-д Г.Мөнхтуяа, 63 кг-д С.Лхагвадулам, Д.Есүй, 70 кг-д Ц.Мөнгөнтуяа, Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн нар хүч үзэхээр Баку хотыг зорив. Тус тэмцээнд 62 орны 386 (эрэгтэй 218, эмэгтэй 168) тамирчин өрсөлдөх юм.