2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Норвегийн шигшээ баг оролцохгүй. Тиймээс Э.Холандыг нэг сар гаруйн хугацаанд юу хийж амрах талаарх таамгийг “Манчестер сити”-гийн дасгалжуулагч Х.Гвардьола дэвшүүлжээ. “Тэрбээр Марбелье, эсвэл Норвегтл байх нь гарцаагүй. Тэнд цагийг хэрхэн өнгөрүүлэхээс улирлын хоёрдугаар хагаст хэр сайн тоглох нь маш их хамаарна. Тэнд голдуу гольф тоглох байх. Түүнийг бага зугаацаж, одоогийн сайн тоглолтоо үргэлжлүүлэх хэмжээний формтой эргэн ирнэ гэдэгт найдаж байна” хэмээн Пеп өгүүлэв. Өдгөө 22 настай норвег довтлогч Премьер лигийг онцгой эхлүүлж, 11 тоглолтод 17 гоол оруулаад байгаа юм.