Буудлагын ДАШТ-д онч сорьсон манай тамирчид өндөр амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Эмэгтэйчүүдийн том калибрын гар бууны 25 метрийн дасгалд есөн тамирчин онч сорьсноос Ц.Мөнхзул 585 оноогоор (293+292) алтан медаль хүртэж, Т.Баярцэцэг 564 оноогоор (277+287) мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр эхний шатанд зургаад жагсаж байсан ч түргэн буудлагаа сайн буудсанаар дэд байр руу дэвшиж чадсан юм. Түүнчлэн Э.Хишигдэлгэр 557 оноогоор (286+271) хүрэл медаль хүртсэнээр манай гурван тамирчин уг дасгалын бүх медалийг хамлаа. Ингэснээр манай тамирчид энэ жилийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Өчигдөр 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медалийн эзэн болсон билээ