Испанийн “Реал” багийн хагас хамгаалагч Л.Модрич “Евро-2024” дуустал шигшээ багтаа тоглохоор шийдсэн гэж Хорватын багийн эмч З.Бахтиярович мэдэгджээ. Нэрт тоглогч энэ сард 37 нас хүрснийг сануулъя. Л.Модрич 2006 оноос хойш шигшээ багтаа хүчин зүтгэж байгаа юм. Өдгөө багийн ахлагч тэрбээр нийт 152 тоглолтод оролцож, 22 гоол оруулжээ.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар